Киргизстан улс шинэ төрийн тэргүүнтэй боллоо
2017-10-16

Киргизстан улсад энэ амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан юм. Тэгвэл тус улсын Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр урьдчилсан дүнг нийтэд танилцууллаа.

 

 

Урьдчилсан байдлаар Ерөнхий сайд асан Сооронбай Жээнбеков ялалт байгуулж, тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой болжээ.

 

Тэрбээр одоо төр барьж буй Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевийн тэргүүлдэг “Социал Демократ” намаас сонгуульд нэр дэвшсэн юм.

 

Жээнбеков нийт сонгогчдын 54.77 хувийн санал авчээ.

 

“Гурван цэгийн саналыг хуудсыг тоолоогүй байна. Гэхдээ эдгээр саналууд урьдчилсан дүнг тийм ч их өөрчилж чадахгүй”  хэмээн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Омурбек Бабанов мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Omurbek Babanov gej neg ner devshigch shd... Orchuulah gej alah yumaa
2017-10-16