Сүхбаатарын талбайд “Наториатчдын өдөрлөг” болж байна
2017-10-16

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жил, “Монголын Нотариатчдын Танхим“ ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуулчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран өнөөдөр “Наториатчдын өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

 

Өдөрлөг өнөөдөр 10:30-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах юм. Энэ үеэр иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна наториатын хөнгөлөлтэй үйлчилгээ үзүүлэх аж.

 

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудын нэг өнөөдрийн өдөрлөг болж байна. Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуулчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон есөн дүүргийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн хамт олон оролцож, иргэдэд хууль зүйн болон өмгөөлөлийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна” хэмээв.

 

Өнөөдрийн арга хэмжээгээр наториат болон иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүйгээр өгнө. Мөн наториат буюу гэрчлэлтэй холбоотой асуудлаар тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхээс гадна наториаттай холбоотой санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авна. Түүнчлэн хамтран оролцож байгаа байгууллагууд өөрсд өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй чиглэлээр шинээр гарч буй хууль тогтоомжийг иргэдэд үнэ төлбөргүй сурталчлана” хэмээн Монголын Наториатчдын танхимын Ерөнхийлөгч Р.Онончимэг ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин