Даамын спортоор дэлхийд эхний аравт орлоо
2017-10-16

 

 

 

Энэ сарын 1-ээс 15-ны хооронд Эстони улсын нийслэл Таллинн хотод даамын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Уг тэмцээнд дэлхийн шилдэг 16 тамирчин тойргийн системээр хоорондоо тоглосон байна. Уг тэмцээнд эх орноо төлөөлж Азийн хошой аварга, олон улсын их мастер Мөнхбаатарын Нямжаргал оролцсон. Тэрбээр 15 тоглохдоо 3 хожил, 10 тэнцээ 2 хожигдолтой нийт 16 оноотой тэмцээнээс дуусгасан байна. Улмаар М.Нямжаргал маань 10-р байранд шалгарсан байна.

 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 10 байранд шалгарсан уг амжилт нь Монголын даамын спортын тамирчдын хувьд хамгийн өндөр амжилт болж байгаа юм. Мөн манай улсаас оролцсон олон улсын мастер М.Одгэрэл 2 хожил 6 тэнцээтэйгээр 14 дүгээр байранд орсон байна.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ерөөсөө ийм том тэмцээнд 2 хүн орж байгаа нь том амжилт юм шүү. Шавь Нямжаргалдаа баяр хүргэе. Улам их амжилт гаргаарай.
2017-10-16