Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт эхэллээ
2017-10-16

 

Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улаанзагалмай нийгэмлэгийн хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх хүрээнд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ажлыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх чадавхи бүхий сайн дурын идэвхтэнүүдийг бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй  “Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх” сургалтын нээлт өнөөдөр боллоо.

 

 

  Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбат болон Монгол Улаанзагалмай нйигэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцсон юм.

 

 

Сургалтанд 21 аймгийн Онцгой байдлын газар, Улаанзагалмайн дунд шатны хороо хамтран орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдардаг гамшгийн хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцож байсан, сайн дураар хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй “Сайн дурын бүлэг”-ийн гишүүд оролцож байна.

 

 

“Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх” сургалтанд оролцогчид гамшгаас хамгаалах менежментийн мэдлэгээ дээшлүүлэх, аюулт үзэгдэл, ослын голомтод эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэлзүйн тусламж үзүүлэх, олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах чадавхтай болох бөгөөд тус сургалт Монголын Улаанзагалмай нийгэмлэгийн “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв”-д 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин