Филиппин дэх Исламын улсын толгойлогчийг устгажээ
2017-10-17

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн Филиппин дэх салбарын толгойлогчийг тус улсын армийнхан амжилттай устгасан талаар “www.newsweek.com” сайт мэдээллээ.

 

 

Энэхүү мэдээллийг Ерөнхийлөгч Родриго Дутерте баталж, террористуудын эсрэг ажиллагаагаа эрчимжүүлэхээ мэдэгдэв. Филиппинийн хойд хэсэгт өнгөрсөн 2015 оноос хяналтаа тогтоохыг санаархаж эхэлсэн Исламын улс бүлэглэлийн толгойлогч Омарухам Маут гэгчийг устгасан байна.

 

Тус улсын Батлан хамгаалахын сайд, генерал Эдуро Эно “Армийнхан тусгай ажиллагаа явуулж Омарухам Маут гэгчийг амжилттай устгалаа” гэж мэдэгдээд, амиа алдсан толгойлогчийн гэрэл зургийг нийтэд үзүүлсэн байна.

 

Түүний толгойг таван сая ам.доллароор үнэлж байжээ. 

 

Таван сарын өмнө террористууд 200 мянган оршин суугчтай Марава хотыг хяналтадаа авсан билээ. Армийнхан хотыг чөлөөлөхөөр тэмцэж байгаа юм. Уг үйл явдлын улмаас ойролцоогоор 1000 хүн амиа алдсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин