Байнгын хороод сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэж эхэллээ
2017-10-17

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая Засгийн газрын гишүүдийг томилуулах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Ерөнхий сайдын саналын дагуу Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх УИХ-ын Байнгын хороодын хуралдаан эхлээд байна. 

 

Сайдад нэр дэвшигчдийг "Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ тэдний улс төрийн болон тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүхий л мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо дайчлан, танхимын зарчмаар хамтран ажиллах чадвартай гэж үзсэн” хэмээн Ерөнхий сайд дүгнэжээ. 

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин