Д.Сарангэрэл нарыг сайдаар томилохыг дэмжив
2017-10-17

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигчдийн танилцуулгыг хийсэн юм.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт "Энэ удаад нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарын сайдаар УИХ-ын гишүүдээс томилж оруулж ирж байгаад талхархаж байна.  Сонгогч олны бидэнд хандсан асуудлын дийлэнх нь эрүүл мэндийн асуудал байдаг. Д.Сарангэрэл гишүүн энэ асуудалд дорвитой ажиллах байх гэж бодож байна хэмээв.

 

Ингээд  БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа, ХНХ-ын сайдаар С.Чинзор, ЭМ-ийн сайдаар Д.Сарангэрэл нарыг тус тус томилохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сарангэрэл тэгээд өвчтөнг гаднаас нь хараад таниж мэдэх үү Уг нь сэтгүүлч шүү дээ ЭМ сайдад юу л бол бүтэхгүй ээ
2017-10-18
Gg:
Setguulch shuu dee ene hun yaaay yu bolood bnaaa
2017-10-18
irgen:
zugeeree.bagaa zuv burduuleh heregtei baih
2017-10-18
Irgen:
Eruul mendiin saidaa setguulcheer soliod,ajilaa sain xiisen said narig ni urgeljluulj ajilluulj boldoggui yum u,togloomtoi yumaa!Ard irgedee bodoxod yadagiin...
2017-10-18