Пак Ын Хэ: Би хэзээ ч бууж өгөхгүй

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох Пак Ын Хэгийн цагдан хорих хугацааг зургаан сараар сунгах шийдвэрийг шүүхээс гаргасан юм.
Тэрбээр өчигдөр суллагдах байсан ч ийнхүү дахин зургаан сар цагдан хоригдохоор боллоо.
Мөн эрх баригч “Сэнүри” нам өчигдөр авлигын улмаас албан тушаалаасаа огцорсон Пак Ын Хэг намаасаа хөөхөөр шийдвэрлэж, “Арван өдрийн хугацаанд өөрийн хүсэлтээр намаа орхихгүй бол шууд намын гишүүнчлэлийг нь цуцална” хэмээн мэдэгджээ.
Шүүхийн шийдвэрийн дараа Пак Ын Хэ “Миний итгэл үнэхээр алдарч байна. Мөн надтай адилхан өмгөөлөгчдийн итгэл алдарлаа. Өнөөдөр би суллагдах ёстой байсан. Гэтэл миний хоригдох хугацааг дахин сунгахаар боллоо. Үнэхээр сэтгэл дундуур байна. Би хувьдаа энэ шийдвэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Надад зохиомол хэрэг тохлоо. Энэ бүхэн улстөрийн өшөө авалт. Би хүнд бэрх цагийг туулж байгаа ч хэзээ ч бууж өгөхгүй. Би заавал буруугүй гэдгээ нотлон харуулна. Би шударга ёс одоо хүртэл оршин тогтнож буйг та бүхэнд гэрчлэх болно. Үнэн заавал ялна. Тэр хүртэл би итгэлээ алдахгүй. Би хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр цагдан хоригдсноосоо хойш анх удаагаа олон нийтэд хандан мэдэгдэл хийж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ