Өндөр харагдах заль
Америкийн “www.wikihow.com” сайт намхан бүсгүйчүүд хэрхэн өндөр харагдуулах зөвлөгөөг нийтэлжээ.
Алхам №1

Урт урт зураастай цайвар өнгийн хувцас хүнийг өндөр харагдуулдаг.
Алхам №2

Нэг өнгөөр ижилсэх. Хэрвээ та цайвар ногоон цамц өмссөн бол цамцтайгаа ижилсэж ногоон өнгийн өмд өмсөөрэй. Зөвхөн цайвар өнгийн хувцсыг ижилсүүлэн өмсөх хэрэгтэй.
Алхам №3

Бие барьсан цайвар өнгийн футболк таныг өндөр харагдуулах болно.
Алхам №4

Намхан бүсгүйчүүд богинохон үс илүү зохино. Тиймээс та өөрийгөө намхан гэж бодож байгаа бол үсээ тайруулаарай. Үсний засалт тань таныг өндөр харагдуулах болно.
Алхам №5

Хэрвээ та үсээ тайрахыг хүсэхгүй байгаа бол үсээ боох хэрэгтэй.
Алхам №6

Биед тохирсон өндөр өсгийт өмсөх.
Алхам №7

Намхан бүсгүйчүүд хэтэрхий урт болон хэтэрхий богино юбкинээс татгалз. Таны юбки өвдөг хүрэх ёстой.
Алхам №8

Бариун жинсэн өмднөөс татгалзаарай.
Алхам №9

Цэх явах.
Алхам №10

Идэвхтэй дасгал, хөдөлгөөн таны өсөлтөд эерэгээр нөлөөлөх болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ