Н.Энхболд нарыг сайдаар томилохыг дэмжив

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ГХ-ны сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар, БХ-ын сайдад нэр дэвшигч Н.Энхболд нарын танилцуулгыг хийсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар ГХ-ны сайдад Д.Цогтбаатарыг, БХ-ын сайдад Н.Энхболдыг томилохыг дэмжсэн юм.
Дараагаар нь энэ оны улсын төсвийн тодолтолыг хэлэлцэж эхэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ