Тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа
2017-10-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан:

 

-Та бодлогын биш тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа, У.Хүрэлсүх сайд аа. Монгол Улсын зовлон уул уурхайгаас эхэлсэн юм Шинэ Ерөнхий сайд Засгийн газар явцгүй дээ. “Оюутолгой”-н учрыг олоорой. “Оюутолгой”-г эхлүүлэхэд дөрвөн компани байгуулсны хоёр нь оффшор. Үүнийг шалгаарай. Н.Цэрэнбат гэдэг 11 компанитай залуу  УИХ-д орж ирээд нэг ч өдөр төрийн ажил хийлгүй, сайд болж байна. Боловсролын салбарт жил гарангийн хугацаанд гурван сайд томиллоо. Боловсролын салбараа цэгцлээрэй хэмээн захив.

 

Харин гишүүн Д.Оюунхорол “АН Ерөнхий сайдыг томилохдоо багтай нь дэмжинэ гэсэн. Гэтэл өнөөдөр энэ байр сууринаасаа ухарч, улстөржиж байна. Улс төр хийж байгаа хүмүүсийн үг үйлдэл бүхнээс МАН-ыг эв нэгдэлтэй байлгахыг шаардаж байна. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг яагаад Засгийн газарт орсон бэ гэж сөрөг хүчин улстөржиж байна.  Монголын парламентын өв тээгчид бол Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд. МАН-ын дотоод хэрэгт АН оролцохоо болимоор байна. Одоо 65-ын бүлэг талцалгүй нэг бүлэг болох цаг нь болсон” хэмээлээ.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Өөрийгөө хичээ:
Энхтүвшин г л хэл . Хэрэггүй хуучирсан хог өмхий үнэртсэн санаатай
2017-10-18
Зочин:
Ардын намынхан ард түмнээр тоглох тоглоом чинь тоотой шүү мангаруудааааааа
2017-10-18
Зочин:
Hurelsuh yor ni ingej bodson bhaa, MAN ireh songuulid garah naidvargui bolchihloo. tiimees odoo l Yoronhii said bolj jaahan husaj avahgui bol dahiad nadad bolomj dahiad hezee ch irehgui gej, tegeed l nudee aniad dairchihsan baihaa
2017-10-18
Зочин:
Энэ авгай эрүүл байгаа юм болов уу даа.100 грамм татсан байж болох л доо
2017-10-18
Зочин:
за да Оюунхорол ч дээ. Иймэрхүү л мулгуу юм ярьж суудым дөө. Монгол төрийн шинэчлэлийг нүүрнийхээ арьсыг татуулхын дайны ойлгодог хүн байна даа
2017-10-18