Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувийн саналаар Ө.Энхтүвшинг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо.
Дараагаар нь ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж эхлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ