Чуулганы хуралдаан завсарлалаа
2017-10-18

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнд багтах 15 нэр дэвшигчийг танилцуулсан. 

 

Сайдад нэр дэвшигч бүрийг чуулганаар хэлэлцэж томилж байгаа юм. Үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдаар Ө.Энхтүвшинг, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар нарыг хэлэлцэн томиллоо. Үдээс хойшхи хуралдаанаар сайд нарын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин