Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын хүнсний чанар аюулгүй байдлын улсын байцаагчид өнөөдөр Казакстан улсын хөрөнгө оруулалттай Скиф Сак ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Тус компани нь Казахстан улсын “Рахат” үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчаар 2014 оноос хойш ажиллаж, 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортолдог аж.
Шалгалтаар дараах зөрчил дутагдлууд илэрлээ.
• Худалдааны агуулахын стандарт шаардлагад нийцээгүй байрыг агуулахын хэлбэрээр ашиглаж, бүтээгдэхүүний хадгалалтын горимыг зөрчсөн
• Чихэр шоколад, вафли, зефир зэрэг хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй хольж хадгалсан,
• Буцаалтын хэсэг гаргаж, тусгаарлаж, хаягжуулж тэмдэглэгээ тавиагүй.
• Хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүний хаяг шошгыг өөрчилж гадна хайрцаг дээрх нэмэлт шошгын хугацааг засаж наасан
• Хугацаа дууссан 1 кг-аар савласан чихрийг задалж 500 гр-аар савлаж дахин шошго нааж бэлдсэн.
• Нэмэлт шошго наахдаа дардас,огноо дарагч, тусгаарлагч ашигласан
• Нойлын зориулалттай өрөөнд нэмэлт стикер, шилэн гялгар уут, сав баглаа боодлоохадгалсан зэрэг зөрчил дутагдал илэрлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ