Чуулган цаг сунган хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэж байгаа юм. Ажлын цаг дуусгавар болсон тул УИХ-ын дарга М.Энхболд “Цаг сунган хуралдаж, сайд нараа томилох уу” гэдгийг гишүүдээс тодрууллаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр ажлын 8 цаг хуралдаад бид таван сайд томиллоо. Одоо 10 сайд томилоход 16 цаг шаардагдана. Тиймээс маргааш Засгийн газрын гишүүдийн томилгоог үргэлжлүүлэн хэлэлцье” гэсэн горимын санал гаргав.
УИХ-ын дарга “Өнөөдөр цаг сунган хуралдаад үндсэн чиг үүргийн яамдын сайд нараа томилъё. Одоо үндсэн чиг үүргийн яамны гурван сайдыг томилох үлдлээ” гэснийг гишүүдийн олонхи дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ