Давтан үйлдэлтэй хулгайчийг барьжээ
2017-10-19

“Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хууль сахиулах их сургуулийн сонсогч цагдаагийн ахлах ахлагч Ц.Одхүү, ахлагч М.Баярхүү, сонсогч н.Түвшинтөгс нар нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд овор ихтэй эд зүйл авч явсан хүнийг шалгасан байна. Ингэхэд Орхон аймгийн харьяат Ц.Г нь тус хорооны иргэн О.М-н байшингийн цонхны хамгаалалт төмрийг хөшиж, эмэгтэй хүний монетон ээмэг, гинж, хийн гар буу, iphone-6 гар утас зэрэг эд зүйлсийг бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.

 

 

Дээрх этгээд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байхдаа оргосон этгээд байсныг тогтоожээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Barih ni ch barij huli gej guuli bolson uchir margaash sullad nuguudur Altangadas odongoor shagnana
2017-10-19
дорж:
наад хулгайчийнхаа нүүрийг ямар их хайрлах юм бэ.Хармаар бас зэвүүцмээр байна
2017-10-19