Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүллээ
2017-10-19

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас энэ сарын 17-18-ныг шилжих шөнө 03 цагийн орчимд тус сумын иргэн “У” нь Тоёото маркийн автомашинаа түр асаалттай орхиод эргэж ирэхэд машин нь алдагдсан байсан тухай дуудлага Цагдаагийн газарт иржээ.

 

Уг дуудлагын дагуу ажлын хэсэгт үүрэгт гүйцэтгэж байсан Эдийн засгийн мөрдөгч дэслэгч Базаррагчаа, Эрүүгийн мөрдөгч дэслэгч Пүрэвсүрэн нар цаг алдалгүй түргэн шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг 24 цагийн дотор илрүүлж авто машиныг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өглөө.

 

Авто машинаа алдсан иргэн “У” нь мэргэжлийн ур чадвар гарган хэргийг түргэн шуурхай илрүүлсэн Цагдаагийн газрын алба хаагчдад талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүссэн юм. 


Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгсэлээ цоожилж аюулгүй байдлаа хангаж байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин