Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулна
2017-10-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэлийг томилох асуудлыг хэлэлцэж байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Д.Сарангэрэл гишүүнийг дэмжиж байна.  Энэ Засгийн газарт хоёр эмэгтэй сайдыг томилж байгаа нь сайшаалтай.  Шинээр бүрдэж байгаа Засгийн газрын хувьд цагтай уралдаж ажиллахыг захия.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Д.Сарангэрэл гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга байсан. Тиймээс хамгийн их өргөдөл эмнэлгийн асуудал байдаг. Гадаадад эмчлүүлэх, төлбөр гээд асуудал бий. Энэ салбар хэцүү. Эмэгтэйчүүд олонтой, хов жив ихтэй, эмийн бизнес дээр монополжсон. Та энэ салбартаа очоод хурдан ажилдаа орох хэрэгтэй.  Сүрьеэ өвчин ихсэж байна. Танд амжилт хүсье. Зарим хүмүүс мэргэжлийн бус гэж хэлж болох. Гэхдээ зарим нь ур чадвараар нь тооцож байгаа байх. Та эрч хүчтэй ажиллаарай.

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Засгийн газрын тусгай сан байдаг. Тусгай сангаас гаргаж байгаа мөнгө нийгмийн эрүүл мэндийн чиглэлд зарцуулагддаг. Хавдрын онош хожуу гарч байна. Ар гэрийнхэн нь маш их мөнгө зарцуулаад, сэтгэл санааны хямралтай байдаг. Үүнд ямар арга  хэмжээ авах вэ.  Эмийн зохисгүй арга хэмжээг яаж зохицуулах вэ? Өргөн хэрэглээний эмийг эх орондоо үйлдвэрлэхийг яаж дэмжих вэ? Эмч эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмүүлье гэж байна. Энэ асуудалд хэрхэн хандах вэ? Эхийн эндэгдлийг хэрхэн бууруулах вэ? Бэлгийн замын халдварт өвчин хэрээс хэтэрлээ.

 

ЭМ-ийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэл:

 

-Юуны өмнө Засгийн газарт хамтран ажиллах санал тавьсан Ерөнхий сайд болон намайг дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа.

 

Эрүүл мэндийг дэмжих сан архины болон тамхины татвараас бүрддэг. Нийгмийн эрүүл мэндийн боловсролд анхаарснаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэнэ. Хавдар, тэр дундаа элэгний хорт хавдрыг бид ярьдаг. Засгийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ чиглэлээр А.Цогцэцэг сайд  нэлээд ажлыг хэрэгжүүлсэн. Үүнийг үргэлжлүүлнэ. Эм, эмнэлгийн зохистой хэрэглээний хуулийг батлуулснаар зохион байгуулах, хяналт тавих агентлаг байгуулах шаардлага бий.

 

Эмийн талаар төрөөс баримтлах бодлогод дотооддоо нийт эмийн 50 хувийг үйлдвэрлэх талаар туссан. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийг зорино. Эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд хамгийн түрүүн анхаарлаа хандуулна.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Манай чадварлаг, чадалтай эмэгтэй энэ салбарыг тэргүүлэх болсонд баяр хүргэе. Эмнэлэгт хагалгааны аппаратыг хангаж өгөх тал дээр санаачлагатай ажиллаарай. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохир Туул голыг гамшиг болтол бохирдуулж, ард иргэдийг өвчлүүлж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Нийгмийн бухимдал, утаа униар,  ажилгүйдэл гээд энэ бүхэн иргэдийг  өвчлүүлж байна. Эрүүл мэндийн салбар хүний амь настай холбоотой учир ямар ч сайдын үед яригдаж байдаг. Халдвар судлалын төвд бид очиж, богино хугацаанд тоног төхөөрөмжийг нь төсөвт  суулгаж байсан. Цогцэцэг сайдын хийсэн ажлыг ард түмэн мэднэ. Ажилсаг эмэгтэй байсан. Салбарыг удирдаж байгаа сайд менежер байх ёстой.

 

ЭМ-ийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэл:

 

-Би энэ салбарт эхийн сэтгэлээр, эмчийн хандлагаар хандаж ажиллана. Засгийн газарт эрүүл мэндийн салбарт менежер хийж зүтгэнэ. Хүн ардын эрүүл мэндийн төлөө зүтгэх шиг ариун үйлс байхгүй. Би эрүүл мэндийн салбарт реформ хийнэ.  Яармагт 300 ортой төрөх эмнэлэг баригдаж байгаад ажил нь зогссон. Үүнийг концессоор үргэлжлүүлэх боломжтой гэж өмнөх Засгийн газар үзсэн. Үүнийг судалж ажиллана. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
govi altai guulin:
Sain bn uu? Gowi-Altai aimgiin ervvl mendin baiguullagiin galch nar 260000 tugrugnii tsalin awch bn. Ene ni amidrald vneheer hvreltseegvi bn. Busad baiguullagiin galch nar 400000s deesh tsalin awch bn shv de.
2018-09-27
зочин:
эмч нар амьдрал дээр хүн амын эрүүл мэндээр яаж мөнгө хийж байгааг бүгд мэдэж байгаа ш дээ ер нь эмч нар цалинтай цалингүй иансаг амьдарч байгаа үзүүлэхэд мөнгө үзсэний дараа элдэв хор болсон эм тариа сүлжээний бараа бүтээгдэхүүн ав гэнэ минйи хэлсэн газар эхо MRI үзүүл гэдэг жинхэнэ утгаар нь бизнес хийж байгаа хүмүүс дээ одоо дээр нь албан ёсоор нь авч байгаа цалингаа нэмнэ гэнэ шуналын туламнууд
2017-10-21
Зочин:
Сарангэрэл сайд та , сайд болохоосоо өмнө цалингийн нэмэгдлийг хавтгайдаа нэмэхгүй ажил хийснээр нь дүгнэн нэмнэ гэсэн байр суурийг илэрхийлж байсан Энэ мэдэгдэл чинь амьдралаас тасархай мэдэгдэл байлаа Учир нь төсвийн бидний авч байгаа цалин та нөхдийн өдрийн нэг удаагийн хоолны мөнгө байдаг гэдгийг саначих хэрэгтэй мөн ажил хийснээр нь гэвэл хэн нь даргадаа тал засч хов зөөж байна тэр хүн нэмэгдлээ авч дарга аа зөв шүүмжилсэн хүн нь цалингаа хасуулж улмаар ажилгүй болдог нийгэм бүрдээд байгаа шүү дээ яг та нартай ижил хэн нь намын даргаа улмаар намдаа их хэмжээний мөнгө өгсөн нь албан тушаал дэвшдэгтэй чинь адил төрийн үйлчилгээний ажилчин бидний авдаг цөөхөн бор чинь даргын үзэмжээр шүү дээ сайдаа энэ асуудлыг толгойдоо авчихаарай даа нэгэнт сайд болсон юм чинь амжилт хүсий
2017-10-20
tslmn:
hvn ardiin ervvl mendiin toloo zvtgeed baijdee Said min tanid bayr hvrgii ta bol ene salbariig avaad yavah mundag emegtei shvv ta chadnaa
2017-10-20
saran:
ervvl mend salbar tsetsegleh ni dee Sarangerel gishvvn vneheer mundag udirdaad avaad yavj chadah bhaa ervvl mendiin salbart ihiig hiij bvteegerei gishvvnee bayr hvrgii !!!!!!
2017-10-20
Zaya:
2emegtei said ih zuv yaritsgaaj bn. mundag bn. ene udaad harin zuv salbaruudad zuv humuus tomilogdloodoo.
2017-10-20