Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар томиллоо
2017-10-20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг томилох асуудлыг хэлэлцлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.   Тухайлбал, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа:

 

-Та бол Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн тухай хуулийг ахлан боловсруулж батлалцаж байсан. Та энэ салбарыг удирдаад аваад явж чадна гэж итгэж байгаа.   Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож чадвал салбараа сайн удирдаад явдаг жишээг С.Ламбаа сайд харуулсан.  Салбар хариуцсан сайдын хувьд санаачлагатай ажиллаарай. Хөдөө орон нутагт аппарат хэрэгсэлтэй ажиллах мэргэжилтнийг дахин сургахад анхаараарай гэсэн бол гишүүн Х.Болорчулуун:

 

-Манай намын хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлье" гэсэн. Үүнийгээ хэрэгжүүлье. Та эрүүл мэндийн салбарт чагнуур барих хүн биш. Харин энэ салбарт шинэ цус сэлбэх менежер байж чадна гэж найдаж байна. Танд амжилт хүсье гэлээ. УИХ-ын гишүүн Н.Элдэв-Очир:

 

-Эрүүл мэндийн салбарынхан ашиг сонирхлын зөрчилгүй, сэтгэлтэй хүн байх хэрэгтэй гэж санал тавьж байлаа.Энэ шаардлагад нийцэх хүн бол би Д.Сарангэрэл гишүүн. Тиймээс таныг дэмжиж байна гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудалд анхаарай. Тэд ажил хаяж чадахгүй. Гэхдээ ар гэрийн амьдрал нь хүнд байна гэдэг. Мөн Монголыг авч явж байгаа докторууд Эрүүл мэндийн хүрээлэнгээс гарсан. Гэтэл энэ хүрээлэн дампуурахад хүрээд байна гэж байна. Тиймээс боловсон хүчинтэй холбоотой асуудлыг зоригтой шийдээрэй. Танд амжилт хүсье” гэсэн юм.

 

Ингээд гишүүдийн  90.8 хувийн   саналаар  ЭМ-ийн сайдаар  Д.Сарангэрэлийг  томиллоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hereg algaa envvgeer yahaw
2017-10-21
Иргэн:
Эрүүл мэндийн салбарт сайд хийчихээр хүн зөндөө л байна, иймэрхүү томилгоо хийгдээд байхаар улс орны хөгжлийн тухай ярихын ч хэрэггүй болжээ!
2017-10-20
irfen:
man d uneheer bolovson huchin bhgui ymuu ingej suljee luivarin nam ymu itgehed hechuu boljee oi gutmaar ym oorsdiigee unelj bgaachdee iim tom yamig setguulch hun tavij bh daanst dee man suirald orjee
2017-10-20
Зочин:
hereg algaa bid bugd uhdel bolloo
2017-10-20