Бид нийгмийн шударга ёсыг сэргээнэ
2017-10-20

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  хоёр өдөр цаг сунган хуралдаж, Засгийн газрын сайд нарыг хэлэлцэн томиллоо. Ийнхүү  У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхмын сайд нар өнөөдрийн 00.30 цагт бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдон  батлагдлаа. Засгийн газрын танхимын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр:

 

-Та бүхэн хариуцсан ажилдаа эзэн болж, хариуцлагатай шийдэмгий шуурхай ажиллана гэдэгт итгэл төгс байна. Манай танхимын сайд нар 100 хувь парламентаас томилогдож байгаатай холбоотой "давхар дээл" гэсэн шүүмжлэл гарч байна.  Би "Давхар дээл"-ийг эрх ямба гэж харахгүй байгаа. Давхар хариуцлагыг хүлээх болно.Тиймээс давхар хариуцлагатай сайд нар гэвэл ононо.

 

Та бидний хийх ажил, хүндхэн сорилт ирж байна. Улс орны эдийн засгийн төсөв, санхүүгийн байдал хүнд байна. Бодит байдлыг ард түмэндээ үнэнээр нь хэлж байх болно. Монголчууд бид 62 их наяд төгрөгийн өр зээлтэй. Үүнийг 3 сая хүн амд хуваавал нэг хүнд 21 сая төгрөгийн өр ногдохоор байна. Тун удахгүй өр төлөх үүрэг Засгийн газрын өмнө тулгарч байна.

 

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд эдийн засагт эерэг үзүүлэлт гарсан ч өр зээлэндээ баригдан, тамирдаж туйлдсан Засгийн газрыг шинэ Засаг хүлээн авч байна. Манай Засгийн газар хичээн зүтгэнэ. Нийгмийн шударга ёсыг сэргээнэ.

 

Хууль дээдлэн, өндөр ёс суртахуунтай ажиллахыг шаардана. Манай Засгийн газар авлига, хээл хахуультай тэмцэнэ. Ард түмэн ч үүнд нэхэл хатуу байгаа. Эдийн засгаа олон тулгуурт болгох нөхцөл тавина.

 

Эдийн засгаа сэргээн хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал байна. Хувийн хэвшлийнхэнтэйгээ гар нийлж ажиллана. “Хүүхэд бүр цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бид энэ бүхнийг бүх талаас нь судлан үзэж, ажиллана.

 

Манай Засгийн газрын эрхэм үүрэг Монгол төр, Монгол хүн байх болно.

 

Мөнх тэнгэр мандан бадраг хэмээлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОМ ЯАМЫГ ЧАГНУУЮР БИТГИЙ ХЭЛ ДАРАЛТНЫ АППАРАД БАРЬЖ ҮЗЭЭГҮЙ,ЭМИЙН ЖОР БИЧИЖ ЧАДАХГҮЙ НЭГ СЭТГҮҮЛЧ ЭМЭГТЭЙ ТЭР ОЛОН ДОКТОР-ПРОФЁССОР,МАГИСТРУУДЫН ӨМНӨ ЮУГАА ХЭЛЖ ХУЙХАА МАЖИНАА...??!!!!!
2017-10-20
Содном:
Хүрэлсүхийн ЗГ-ын юу хийж яаж ажиллахыг л харах үлдлээ. Амжилт хүсэж 20 он гэхэд ард түмэн чинь авч буй цалиндаа сэтгэл хангалуун,айдас хүйдэсгүй амьдарцгаах болтугай. Тэд төр,засгаас өөр их юм хүсдэггүй юм гэдгийг ойлгож ажиллацгаагаарай.
2017-10-20
irgen:
Said nar chin ajlaa avaad l hamag hamaatan sadan, tanil talaa yamarch chadvargui hymyysiig ajild chiheed l , tomilood ulsiin ajild mash ih gai boldog shyy,,,!!!!! Ter baitugai medrel muutai hyniig ch alban tushaald taviad zalin ogood suudag shyy ,,,,anhaarah baih gej naidaj baina !!!!!!
2017-10-20
irgen:
Said nar chin ajlaa avaad l hamag hamaatan sadan, tanil talaa yamarch chadvargui hymyysiig ajild chiheed l , tomilood ulsiin ajild mash ih gai boldog shyy,,,!!!!! Ter baitugai medrel muutai hyniig ch alban tushaald taviad zalin ogood suudag shyy ,,,,anhaarah baih gej naidaj baina !!!!!!
2017-10-20
Зочин:
Салбарыхан нь энэ сайдуудыг хүлээж авахгүй хөөж явуулах - энэ бол ШУДРАГА!!!
2017-10-20
Зочин:
Даажигнаж байх шивдэ. Ийм хүмүүсийг сайд болгосноороо л шудрага есыг эвдэж устачихаад!
2017-10-20
зочин:
У.Хүрэлсүх чи чадах уу. наад бүрдүүл буй Засгийн газраа хараач???????? Сумъяабазар, Сарангэрэл боль очих газар нь дургүйцэж байна шүү. энэ хоёр энэ яамдыг авч явж яадах уу
2017-10-20
Зочин:
харжил байя даа
2017-10-20
Зочин:
чадах шинж алга даа хөөрхий амьтан
2017-10-20
Ard:
Ene hudlaa yrij ard tumniig munhruulah yum daa! Haray!khurelsukh
2017-10-20
Хүрэлсүх ээ:
Монголд шударга бусчууд нь нийлж шударга нэгнээ барьж иддэг ёс тогтсон шүү Танай кабинетэд үүнийг өөгшүүлдэг сайд нар шургалсан шүү Шударга ёс тогтоож чаддаггүй юм аа гэхэд шударга ёсны төлөө тэмцэж чадвал чи түүхэнд үлдэх болно Хэлмэгдэж яваа хэлмэгдэх гэж буй ганц нэг шударга хүмүүсээ авран хамгаалаарай
2017-10-20
zochin:
Wow niigmiin shudarga yos gedeg ug odoo l neg sonsogdoj baigaad talarhaj bna. Amjilt husie
2017-10-20
Зочин:
Бяртай засгийн газар яасан бэ. Сумъяабазар, Сарангэрэл нараа соль. ард түнийг битгий доромжил
2017-10-20
иргэн:
Манай Засгийн газар авлига, хээл хахуультай тэмцэнэ. Ард түмэн ч үүнд нэхэл хатуу байгаа. Монголын Ши Жинь пин болоорой, амжилт хүсье
2017-10-20
Nam bus irgen:
Mongol uls ur zeelend ogt barigdaagui. Avsan zeelee zoriulaltaar ni ashiglaagui. Hamtraad idej uutsgaagaad, gadaadad ul hudluh hurungu bolgood, uldseniig ni end tend avaachaad nuutsgaachihsan. Hulgaichuudiin hulgailsan mungiig bugdiig ni tatahad l Mongol uls ur zeelgui bolno. Jiriin irgen Erunhiilugch gej yalgalgui adilhan huraaj avah heregtei. Uuniig l shudraga yos gedeg baih.
2017-10-20