Спиннингээр хичээллэхийн давуу тал
2017-10-20

 

Сүүлийн үед манай улсад спиннинг гэх спортоор хичээллэх залуусын тоо олширсон. Спиннингээр хичээллэснээр буюу хөгжим сонсонгоо суурин дугуйн дээр бүжиглэх мэт хөдөлгөөн хийснээр эрүүлжин зөв галбиртай болдог гэж ихэнх хүмүүс ойлгодог. Спиннингээр хичээллэснээр хүний биед хэрхэн эерэг нөлөө үзүүлдэг болон эрүүл мэндэд ямар ач тустайг мөн уг спортын төрлийн үүсэл гарлаас сонирхуулъя. 

 

-Спиннинг гэдэг нь эргэлдэх гэсэн утгатай үг аж.

 

-Энэ спорт 1984 онд АНУ-д үүссэн бөгөөд одоогоор Ази болон тэр дундаа БНСУ-д өөр өөрсдийн өнгө аясаар хөгжиж байна.

 

-Харин манай улсад  гурван жилийн өмнө буюу 2014 онд орж иржээ.

 

 -Нэг цаг хичээллэхэд 800-1200 Ккал илчлэгийг шатаадаг ба эрчимтэй гайхалтай үр дүнг үзүүлдгээрээ  фитнесс болон бусад хөдөлгөөнт спортоос ялгардаг.

 

-Бүжиглэж байгаа мэт хөдөлгөөнтэй бөгөөд цоглог хэмнэлтэй хоршин  яг л диско клубт байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

 

-Спиннингээр хичээллэснээр жин хасаад зогсохгүй нурууны муруйлт, суулт, шохойжилт засагддаг аж. Мөн цусны эргэлт болон дархлаа, анхааралын түвшин сайжрах, бэлгийн идэвхи нэмэгдэх, галбиржин турах, нойргүйдэх болон алжаал тайлах, бүжиг, хөдөлгөөний эвсэлтэй болох зэрэг олон давуу талтай.

 

-Түүнчлэн бөхтийж явдаг хүмүүс илүү цэх алхдаг болдог гэнэ. Учир нь, спиннингийн дасгал хотойсон байрлалаар хийгддэг тул нурууны загасан булчин илүү ажиллаж, хөгждөг юм байна. Дугуй жийхэд хэвлийн булчин түлхүү ажилладаг тул эрэгтэйчүүдийн хувьд энэхүү спортоор хичээллэснээр цүдгэр гэдэснээсээ богино хугацаанд салах боломжтой.

 

-Ямар ч дасгал хийсэн хооллолтдоо анхаарвал илүү үр дүнд хүрдэг. Тиймээс эрүүл хооллох аргыг спиннингтэй хослуулснаар богино хугацаанд өөрийн хүссэн жиндээ хүрэх боломжтой.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин