Мансууруулах бодис хэрэглэсэн иргэнийг саатуулжээ
2017-10-20

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

 

Төв аймгийн Лүн, Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн ажилласан байна.


Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.М нь хууль бусаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрлийн ургамал каннабис хоёр уутыг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна. Мөн этгээд нь мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байсныг шалгалтаар тогтоожээ.

Shuud.mn
Сонин хачин
Нэргүй:
Мэдэхгүй хүмүүст зааж өгөх гээд байгаа юм уу, зургийг тавих шаардлага байгаа бна уу. Олон нийтийн мэдээлэлийг цензуртэй байлгамаар юм.
2017-10-20
!!!!:
dahij tataahgui boltol ni shiitgeh heregtei shuu busdad ni sanuulga bolog !!!
2017-10-20