Прокурорууд номын дуу сонсов
2012-01-12

Булган аймгийн прокурорын газар, цагдаагийн хэлтэс хамран “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”, “Шүүх хуралдаанд прокурор оролцоход мөрдөх аргачилсан заавар”-уудад Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 213 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор тус газрын прокурор, ажилтнууд дотооддоо сургалт зохион явуулжээ.

Мөн аргачилсан зааварт орсон нэмэлт өөрчлөлтийг аймгийн Цагдаагийн хэлтсийн даргад 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр албан бичгээр хүргүүлэн, заалт нэг бүрийг уншиж судлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах талаар удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгав.

2012 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Прокурор, Цагдаагийн хэлтсийн удирдлага, нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтарсан нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулан хийж аргачилсан заавар, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар прокурорууд сургалт явуулж, анхаарах зүйл, прокурорын байгууллагаас баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл хийн, харилцан ярилцаж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд энэхүү зааврын заалтыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллахыг нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч прокурор нарт үүрэг болгож, Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга нарт аргачилсан зааврыг гардуулан өгчээ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин
NIISLELIIN PROCURORIIN TS.NYAMDORJIIN HYN GEGDDEG AJLAA HIIJ CHADDAGUI DANDAA HYN GUTGEJ YALALDAG S.ALIMAAG ZAILUULAACHEE !!!!!
2012-01-12