О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно
2017-10-21

Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно. Залуучуудын хөнгөн жингийн аварга шалгаруулах цомын  тус тэмцээн арваннэгдүгээр сарын 4-нд Спортын төв ордны "А" зааланд болох юм.

 

 

Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар нь "Софи-2001", "Тегеран-2002" ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл медальт, 2002 оны Азийн наадмын аварга, 1997 оны Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын "А" зэрэглэлийн 10 удаагийн аварга нэр тамирчин билээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин