“Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана
2017-10-21

 

“Боловсрол” телевизийн уран бүтээлчид ээлжит төслөө танилцуулсан нь Монголын шоу бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурь, орон зайг эзэлсэн охидын хамтлаг гаргах “Оддын академи” шоу байлаа. Дэлхийн 44 оронд албан ёсны эрхтэйгээр хийж буй тус шоу нэвтрүүлэг нь дуулах хүсэлтэй сая сая залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж юм.

 

Энэ боломжийг ашиглахын тулд оролцогчид тодорхой сорилтыг давах ёстой юм байна. Сорилтуудыг даван нэвтрүүлгийн ялагч болсон хамтлагийг цомог гаргах, клип хийлгэх, олон улсын хөгжмийн наадамд оролцох эрх бүхий 100 сая төгрөгийн шагнал хүлээж байна. Шоу есөн долоо хоног үргэлжлэх бөгөөд арванхоёрдугаар сарын сүүлээр ялагчаа тодруулах юм.

 

Нэвтрүүлгийн бүртгэл энэ сарын 27-нд дуусах бөгөөд 16-аас дээш насны эмэгтэй оролцогч бүртгүүлэх боломжтой. “Боловсрол” телевизийн байранд өдөр бүрийн 09:00-19:00 цагт болж байна. Мөн edutvburtgel.mn-д  холбогдон гэрээсээ, ажлаасаа гээд хаанаас ч онлайнаар бүртгүүлэх боломжтой.

 

“Оддын академи” шоуны шүүгчээр “Никитон” хамтлагийн дуучин, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун, реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ, урлаг судлаач Б.Наранзун нар ажиллах юм байна.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uursduu ch od boloogui bj yun od turuuleh. Jinhene od bol ene oyunlag delhiid tanigdsan humuus bolohoos 3 saya garan hundee ch tanigdaagui manai heden odontsruud bish.
2017-10-22
Зочин:
Хамгийн инээдтэй нь энэ шүүгч гэдэг хэдэн нөхөд. Өөрсдийгөө жинхэн од гэж бүүр дүрдээ итгэчихсэн хамхуулууд.
2017-10-22
зочин:
тэнэг юм зохиож байх юм... нийлээд нэг болтугай дуучин хамтлагаа гадаад зах зээлд гаргаж чадахгүй хов жив хөөдөг байж юун шоу бэ...
2017-10-22
Zorro:
Mongold alivaa show zokhiookh ern hereg baidag юумуу яллагч нь тодорхой оролцсон эмэгтэй элдвээр дуудуулаад үзэгчид.ухамсаргүй утагүй шүү дээ
2017-10-21