Улаанбаатарт 10 хэм дулаан байна
2017-10-22

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.  

 

2017 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 хэм, Алтайн өвөр говиор 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин