Исламын улс бүлэглэл Кабул хотноо халджээ
2017-10-22

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах  хоёр сүм террорист халдлагад өртсөн байна. Эдгээр хоёр халдлагын улмаас 60 хүн амиа алдаж, олон зуун хүн бэртжээ.

 

Амиа золиослогч этгээд шийтийн шашны сүм дотор амиа егүүтгэж, 38 хүний аминд хүрсэн аж.

 

Уг халдлагаас  хагас цагийн дараа мөн нэг амиа золиослогч этгээд суннит шашны сүмд халдлага үйлджээ. Энэхүү  халдлагаар 21 хүн амиа алджээ.

 

Дээрх хоёр халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгдэж “Бид удахгүй Аллахаас урвасан хүмүүсийг устгах болно” гэж мэдэгдэв.

 

Тус бүлэглэл өнгөрсөн наймдугаар сард мөн Кабул хотноо халдлага үйлдэж, 20 хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Адаг чуулганы орд:
Энэ муу даварсан лалын халифатуудыг Хүлэгү хаан ёстой жинхэнэ амиар нь наадсандаа, 700 мянган хүний хүүрээр эрэгтэй эмэгтэй хүүхдийн шарилаар овоо босгож байсан гэдэг. Марко Пологийн тэмдэглэлд уулын өвгөн нэртэй удирдагчийг нь устгасан тухай гардаг шүү дээ.
2017-10-22