Трамп, Кеннедийн аллагатай холбоотой нууц баримтыг дэлгэнэ
2017-10-22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан бусдын гарт амиа алдсан Ерөнхийлөгч асан Жон Кеннедийн аллагатай холбоотой нууц бичиг баримтуудыг ил болгоно хэмээн мэдэгджээ.

 

 

Ерөнхийлөгч Трамп твиттертээ “Олон жилийн турш нууцалж байсан “JFK FILES” нууц бичиг баримтыг дэлгэхийг би удахгүй хүлээн зөвшөөрөх болно” гэж жиргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

“JFK FILES” нууц баримтыг Ерөнхийлөгч сайтар нягталсаны дараа буюу энэ сарын 26-ны өдөр нийтийн хүртээл болгож магадгүй хэмээн ойрын эх сурвалж өгүүллээ.

 

Трамп өнгөрсөн онд зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намын гол өрсөлдөгч Тэд Крузийн эцгийг Кеннедийн амийг хөнөөсөн Ли Харви Освальдтай холбоотой байсан хэмээн мэдэгдэж, дуулиан дэгдээсэн юм. Тэрбээр өөрийн үгээ батлах баримт бий хэмээн амлаж байсан билээ.

 

Жон Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Даллас хотноо иргэдтэй уулзаж байхдаа, халдлагад өртсөн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин