Японд ээлжилт бус сонгууль болж байна
2017-10-22

Япон улсад яг одоо парламентын ээлжит бус сонгууль зохион байгуулагдаж буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тус улсын Ерөнхийлөгч Шинзо Абе энэ сарын эхээр парламентаа тарааж, ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Тэрбээр парламентаа тараасан шалтгаанаа “Хойд Солонгосоос ирэх занахийлэл болон дотоодын зөрчил мөргөлдөөнийг намжаахын тулд энэхүү шийдвэрийг гаргасан” гэж хэлжээ.

 

Санал хураалт орон нутгийн цагаар 7.00 цагт эхэлсэн бөгөөд 22.00 цагт санал авах байрууд хаалгаа барьж, иргэдийг саналыг авахаа зогсоох гэнэ. “Санал хураалтад иргэд идэвхтэй оролцож буй” талаар тус улсын төрийн мэдлийн “NHK” агентлаг мэдээллээ.

 

Хэрвээ энэ удаагийн сонгуулиар Абегийн тэргүүлдэг Чөлөөт ардчилсан нам ялалт байгуулж, парламентад олонх болвол тэрбээр тус улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан нэгэн болох гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин