Ихэнх нутгаар өдөртөө дулаарна
2017-10-23

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.  

 

2017 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин