Намын бүлгүүд хуралдана
2017-10-23

 

Өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хуралдана. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдах юм байна. 

 

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

 

  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Казиногийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд хуралдана.
Shuud.mn
Сонин хачин