Абегийн нам үнэмлэхүй ялалт байгууллаа
2017-10-23

Япон улсад энэ амралтын өдөр парламентын доод танхимын ээлжит бус сонгууль амжилттай боллоо.

 

 

Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн сарын 28-нд парламентаа тарааж, улмаар ээлжит бус сонгуулийг зарласан юм. Ерөнхий сайд парламентаа тараасан шалтгаанаа “Хойд Солонгосоос ирэх цөмийн заналхийлэл болон дотоодын хямралтай холбоотой” хэмээн тайлбарлажээ.

 

Тэгвэл өчигдөр болсон ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхий сайдын тэргүүлдэг эрх баригч “Либерал Ардчилсан нам” үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

 

Тус намынхан парламентын 312 суудлын 310-д ялалт байгуулжээ. Энэ талаар Ерөнхий сайд болон тус намын ерөнхий нарийн бичгийн дарга хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдлээ.

 

Ийнхүү Абе Дэлхийн II дайнаас хойш тус улсыг хамгийн удаан хугацаанд удирдаж буй Ерөнхий сайдаар бичигдэх болов.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин