Японыг хар салхи дайрч, хоёр хүний аминд хүрчээ
2017-10-23

Японы төвийн хэсгийг “Лан” хэмээх хүчтэй хар салхи дайран өнгөрсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

“Уг байгалийн гамшгийн уршгаар хоёр хүн амиа алдаж, арван хүн бэртсэн” хэмээн тус улсын Онцгой байдлын  газраас хэвлэлийнхэнд уламжлав.

 

Лан хар салхи Шизуока мужийг 175 км/цагийн хурдтай дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан байна.

 

Хар салхины улмаас өчигдөр агаарын тээврийн компаниуд 300 гаруй нислэгээ цуцалжээ. Харин салхи тус улсын чиглэн ирж буй гэх мэдээллийн дараа 500 гаруй нислэгээ цуцалж, иргэдийн аюулгүй байдлын ханган ажилласан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин