Тиллерсон: Исламын улсын төгсгөл ирсэн
2017-10-23

Ойрхи Дорнодыг хамарсан “Халифатын вант улс” байгуулахаар зорьж, 2013 оны долоодугаар сараас олон улсыг заналхийлэх болсон Исламын улс бүлэглэлийн “төгсгөл” ирж буй талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Катарын Доха хотноо айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммед бин Абдулрахман аль-Танитай уулзах үеэрээ мэдэгдлээ.

 

 

АНУ-ын дэмжлэгтэй Сирийн армийнхан өнгөрсөн долоо хоногт Исламын улс бүлэглэлийн нийслэл гэгдэх Сирийн Ракка хотыг чөлөөлсөн юм. 2015 оны гуравдугаар сард террористууд уг хотыг эзэлж, нийслэлээ хэмээн зарласан билээ.

 

“Ракка хотыг чөлөөлөх ажиллагааны үеэр бүх террористыг устгаж, гадаадын хөлсний цэргүүдийг олзлохгүй байх”-ыг Вашингтон уриалжээ. “Хөлсний цэргүүд эргээд олон улсад заналхийлэх эрсдэлтэй” хэмээн Пентагон үзэв.

 

Сири дэх террористуудыг устгах ажиллагаагаа АНУ эрчимжүүлж, энэ оны эцэс гэхэд Сирийг террористуудаас чөлөөлөхөөр ажиллаж буй гэнэ.

 

Исламын улс анх албан бусаар 100 мянган дайчинтай хэмээн мэдэгдэж байсан. Харин одоо тус бүлэглэлийн дайчин 5-7 мянгаар хэмжигдэж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
монгол:
Америкчууд сайхан худлаа шаах юмаа. Оросуудын ачаар л Сири улс алан хядагчдаас чөлөөлөгдөж байгаа шүү дээ.Америкчууд харин ч нууцаар сөрөг хүчин нэртэнй алан хядагчдад дэмжлэг үзүүлдэг байсан нь үнэн.
2017-10-24
mongol:
Amerikuud l musilman ii ulsiig baiguulj sanhvvjvvlj zebseglej bgaa ch dee. Orosuud l siriin zasagiin gazar in tald orj odoo bvh siriin choloolj bna.amerikuud hudalaa kurfuud in garaar l Tsoohon toot choloolj armies gechiig baiguulj rakka hot iig barag 8 saw bombogdoj baij abahgui gej bna.gehdee ihenh musilman ulsiin daichidiig koridor gargatsaan choloonii ybuulsan.zobhon vhtelee tulaldan gesen tsoonh on daichidiig l vldsen.
2017-10-24
иргэн:
алан хядагчдын талд байсан бүх хүнийг устгахгүй бол дахин алан хядах ажиллагаа явуулах нь гарцаагүй.
2017-10-23