Ерөнхийлөгчийн нохой хурлын танхимд шээжээ
2017-10-23

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Елисейн ордондоо Нигерийн Ерөнхийлөгч Мухаммед Бухариг угтан авах асуудлаар Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авчээ.

 

 

Ордны хурлын танхимд Ерөнхийлөгч албаныхантай уулзаж байхад Макроны нохой Немо танхим дотор шээсэн талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.

 

Өдгөө хоёр настай Немогийн үйлдэл Ерөнхийлөгч болон зочдыг хөгжөөжээ. Энэ талаар Ерөнхийлөгч “Үнэхээр гэнэтийн үйл явдал байлаа. Хурал болох үед Немо өөр газар байдаг. Гэтэл нохой минь хурлын танхимд шээж, дэндүү бүдүүлэг аашиллаа” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
nusgaa batsaan
2017-10-23
Зочин:
олигтой зүйл биш бололтой ...
2017-10-23