Уулчид амь эрсэдсэн байж болзошгүй
2017-10-23

Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн 17 хүн сураггүй болоод хоёр хонож буй. Тэднийг эрэн хайх шуурхай баг газар дээр ажиллаж байгаа бөгөөд нэмэлт хүч нийслэлээс хөдлөхөд бэлэн болоод байна.

 

Шуурхай баг гурван уулчны цогцосыг олсон гэсэн мэдээлэл байна. Гэхдээ онцгой байдлын алба болон Монгол уулчдын Үндэсний холбооноос албан ёсны мэдээлэл өгсөнгүй. Ямартай хүний амь эрсэдсэн нь тодорхой бололтой. Гэхдээ хэдэн хүн гэдгийг нь одоогоор нууцалж байна. 

 

Албан бус эх сурвалж 10 хүн нь эсэн мэнд олдож, дөрвөн нь амь эрсэдсэн. Харин үлдсэн гурав нь сураггүй байна гэх мэдээллийг Завхан аймгаас өглөө.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин