Цогцос таниулах ажиллагаа явагдаж байна
2017-10-24

Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн 27 уулчны 10 нь эсэн мэнд бууж, 17 нь сураггүй болоод байсан. Онцгойгийн албан хаагчид өчигдөр осолдсон 10 иргэний цогцсыг олсон. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгасан байна. Ослын газрыг хамгаалалтад авах, цогцос таниулах ажиллагаа явагдаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

 

Цаг агаарын нөхцөл байдал болоод үзэгдэх орчин хязгаарлагдсан учраас эрлийн ажиллагааг өчигдөр 17.00 цагт түр зогсоосон. Өнөөдөр эрэн хайх ажиллагаа үргэлжлэх юм. 

 

Ослын газар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас нийт 56 алба хаагч, 7 техник хэрэгсэл, бусад байгууллагаас 66 алба хаагч, 6 техник хэрэгсэл, нийт 122 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин