Амьжиргааны түвшин доогуур өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
2017-10-24

Гэрэл зургийг MPA.mn

ХНХЯ-ны гурван талт хэлэлцээр үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017, 2018 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт хийхээр боллоо. Талууд нэгээс бусад асуудлаар нэгдсэн гэж болно. Ажил олгогч эздийн холбоо, ҮЭ-ийн байгууллагуудаас улсын хэлэлцээрт гурван асуудлаар хэлэлцлээ. 

 

Татварыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг дахин хэлэлцэнэ. Засгийн газар хувийн хэвшил, үйлдвэрчний эвлэл нийгмийн түншлэлийн байгууллагуудтай хэлэлцээ хийгээгүй гэж байгаа.

 

Төсвийн орлого бодитой нэмэгдэх боломж байгаа юу гэдгийг судална. ОУВС-тай Засгийн газар хэлэлцээр хийхдээ 2017, 2018 онд цалин нэмэхгүй гэсэн юм билээ. Тиймээс хөтөлбөрийн хэлэлцээрийг зөрчиж болохгүй. 904 мянга буюу хүн амын 3/1 нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарсан.

 

Мөн төрийн албан хаагчдын дундаж цалин хувийн хэвшлийнхний дундаж зөрөө 27.3 хувьд хүрчээ. Хуулиар энэ хоорондын зөрүү 5 хувь байх ёстой гэдэг. Бид төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй юм. 55.4 тэрбум төгрөгт багтааж төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс ҮЭ, ажил олгогчид үүнийг дэмжиж байгаа. Ингэхдээ төрийн өндөр албан тушаалтан, прокурор, шүүгч нараас бусад төрийн албан хаагчдын цалин нэмнэ.

 

Амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Үүнд 8 тэрбум төгрөг зарцуулна. Өмнөх Засгийн газрын үед хүүхдийн мөнгийг 60 хувьд олгож байсныг бүх хүүхдэд олгохоор болсон. Тиймээс 2017 оны 8 сараас  өнөөдрийг хүртэл хүүхдийн мөнгө олгогдоогүй. Тиймээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид 104 тэрбум төгрөгийг улсын төсвийн тодотголд тусгаж байна.

 

2018 оны төсөвтэй холбоотой цалин, бодит орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар ОУВС-гийнхтай  ярьж тохирно. 2018 оны төсөвт  тэтгэвэр, тэтрэмжийг нэмэх байр суурьтай байгаа. Хүн амын нэлээд хэсэг нь нэн ядуу түвшинд орсон учраас орлого багатай хэсгийн амьдралыг сайжруулах, малчдын тэтгэврийн насыг 5 насаар нэмэгдүүлэх заалтыг хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байна. Санал нэгдсэн байр суурьт хүрэхэд ойртсон.

 

Энэ оноос эхлээд Эрүүл мэндийн сайд, БШСУС-ын сайд нар өөрийн хүрээнд нэмэгдэл урамшууллыг олгох хэрэгтэй гэж гурван тал үзэж байгаа. Төсвийн байгууллагууд тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулж орлого олох хэрэгтэй. Энэ тохиолдолд цалингийн сан нэмэхгүйгээр урамшуулал нэмж болно. Ачаалал, үр дүнгээсээ хамаараад ялгамжтай цалин авдаг байх ёстой. Маргааш хэлэлцээ үргэлжилнэ. Төрийн албан хаагчдын бодит орлогыг 2018 онд хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх вэ гэдгийг шийднэ.

 

Засгийн газар хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэдэг үүднээс Сүхбаатар дүүргийн шүүхэд маргаан үүссэн. Эвлэрүүлэн зуучлах процесс нь дуусаагүй байгаа юм байна. Мөн Арибтрийн асуудлаар маргаан үүсээд байна хэмээв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ нөхөр гарч ирэхээрээ өмнөх сайдын олсон хэдийг тараагаад дуусгах юм,
2017-10-25
munguu:
Dandaa mongo ogno gj baih ym sain ajiliin bairaar hangaj ogooch belenchileh setgelgelgee ogch baih ymaa ingeed baival yaj humuusiin amijirgaanii tuvshin deeshlehgui sh dee
2017-10-25
зочин:
Амжиргаагаа сайжруулах нөхцлөөр нь сайн туслах шаардлагатай.,
2017-10-24
иргэн:
Мөнгө өгч хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургахаа болиочээ.
2017-10-24
Зочин:
hudlaa hutsalgvi hvvhdiin mongoo l tsag 5uhaid ni ogchih
2017-10-24
Зочин:
Чинзориг билүү. Энэ нэг юм. Дан дэмий юм хийх гээд явахым. Өгвөл нийтэд нь амсуулаад үгүй бол болиж үз
2017-10-24
Цэрэг:
Би насаараа төрийн байгууллагат ТҮ-ээр цалинжаад л цалин багатай ажил ихтэй үг дуугүй ажилласаар л тэтгэвэрт гарсандаа. Одооны хүмүүс ажлаа сайн хийдэг ч юмуу үгүй ч юмуу цалин нэм гээд л байх юм!! Тэтгэвэрээ л нэмээч!!!
2017-10-24
zochin:
өөрсдөө бэрд шиг идчээд 20хон мянгаар юу ав гээв. өөрсдийнхөө хүүхдүүдэд сард 20.000г зарцуулаад үз дээ. битгиы ингэж худлаа шаахаа больцгоо
2017-10-24
өвгөн:
ажил, ажил ажил шийдвэр гал унтгаах талдаа ороод бна
2017-10-24
po:
huns.nii tuslamjaa awaad delguurt zaraad arhi awaad uuchdag humuus ih bdgin ble shv horoonii ajiltan n ajila sn hiimer yma
2017-10-24
irgen:
ene hyn hariuzsan yamniihaa ajil yyrgiig oilgoj baina uu????? yun malchinii tetgeriin nasiig ene hyn meddeg umuu ???? Hiih estoi ajil chin niigmiin asuudal, ajilgui yadarsan irgediin asuudliig shiideh, ajliin bairand ni anhaarah , yaduu irgediin sudalgaa tedend tuslah bolomj umaa sudlah geed ,,,,geh metiin ajluud baigaa shyydee,,,,hariuzsan umaa l hiigeech
2017-10-24
irgen:
ene hyn hariuzsan yamniihaa ajil yyrgiig oilgoj baina uu????? yun malchinii tetgeriin nasiig ene hyn meddeg umuu ???? Hiih estoi ajil chin niigmiin asuudal, ajilgui yadarsan irgediin asuudliig shiideh, ajliin bairand ni anhaarah , yaduu irgediin sudalgaa tedend tuslah bolomj umaa sudlah geed ,,,,geh metiin ajluud baigaa shyydee,,,,hariuzsan umaa l hiigeech
2017-10-24