Си Зиньпинийг, Мао Зэдунтэй адилтгав
2017-10-24

БНХАУ-ын эрх баригч “Коммунист” намын гишүүд өнөөгийн удирдагч Си Зиньпинийн өөрийн нэрээр нэрлэгдсэн “Си Зиньпинийн үзэл баримтлал” онолыг намын үндсэн дүрэмд оруулахыг 100 хувийн саналаар дэмжсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Эрх баригч намын 19 дүгээр их хурлын сүүлчийн өдөр ийнхүү Си Зиньпинийг орчин үеийн БНХАУ-ыг үндэслэгч гэгддэг Мао Зэдунтэй ижил түвшний удирдагч хэмээн тунхагласан байна.

 

Си Зиньпин, Мао Зэдуний дараа бичигдэх тус улсын хамгийн том удирдагч болж, түүний нөлөө улам хүрээгээ тэллээ.

 

Мао Зэдун амьд ахуйдаа 1949 онд өөрийн боловсруулсан онолоо дотоод дүрэмд анх удаагаа оруулж байжээ. Түүнээс өөр намын дотоод дүрмийг өөрчилж байсан удирдагч өчигдрийг хүртэл байгаагүй юм.

 

Эдийн засгийн шинэчлэлийн эцэг гэгддэг Дэн Сяопиний нэрээр нэрлэгдсэн онол мөн намын дүрмэнд орж байжээ. Гэхдээ түүний таалал төгссөний дараа 1977 онд түүнийг онолыг намын дотоод дүрэмд багтаасан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин