Трамп руу ОХУ-ын төрийн далбааг шиджээ
2017-10-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп руу ОХУ-ын төрийн далбааг шидсэн хэрэг өчигдөр гарсан талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ерөнхийлөгч Капитал Хиллд Бүгд Найрамдах намын сенатортай уулзах үед уг үйл явдал болжээ.

 

Трамп болон сенатор нар хурлын танхим руу явж байхад 36 настай Стерлинг Виржина гэгч олон ширхэг ОХУ-ын төрийн далбааг Ерөнхийлөгч рүү шидсэн байна. Түүний энэхүү үйлдлийн дараахан хамгаалалтын ажилчид баривчлан, улмаар цагдаагийнханд хүлээлгэн өгчээ.

 

 

Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Эва Малески “Стерлинг Виржинаг хууль бус үйлдэл хийсэн хэмээн баривчилсан” гэж мэдээллээ.

 

 

Түүний шидсэн төрийн далбаа дээр “Трамп” хэмээн бичсэн байжээ. Трамп руу төрийн далбаа шидэх үед Цагаан ордны тэргүүн уурлаагүй бөгөөд харин ч инээмсгэлж, улмаар эрхий хуруугаа гаргасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин