500 тэрбум доллароор Нью Йоркоос 33 дахин том хот барихаар болжээ

Саудын Араб улс 500 тэрбум ам.доллароор дэлхийн хаана ч байхгүй сүүлийн үеийн хот барихаар болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Тус улсын эрх баригчид уг хотоо “NEOM” хэмээн нэрийдсэн бөгөөд Йордон болон Египетийн хил орчимд байрлана хэмээн уламжлав. Энэ талаар Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман мэдэгдсэн байна.
Ханхүү “Хот маанд таатай уур амьсгалтай бүсэд байрлаж байгаа. Мөн энэхүү хотод иргэд хүссэн шашнаа шүтэх боломжтой. Бүх зүйл эрх чөлөөтэй” хэмээн мэдэгджээ.
“NEOM” хот нь 26,500 км.кв бөгөөд АНУ-ын Нью Йорк хотоос 33 дахин том байх гэнэ.
Энэхүү хотыг барих 500 тэрбум ам.долларыг Саудын Арабын Үндэсний хөрөнгө оруулалтын сан болон олон улсын ивээн тэтгэгчдээс цуглуулах аж. “NEOM” хот дэлхийн хамгийн сүүлийн үеийн хот бөгөөд Ази, Европ болон Африкийг холбосон байрлал нь дэлхийн хүн амын 70 орчим хувь нь тус хотод ирэхийн тулд 8-10 цагийг зарцуулна гэв.
Уг хотыг барих ажил ирэх оны есдүгээр сард эхлэх бөгөөд харин 2020 онд дотоод болон гадаадын жуулчдыг хүлээн авах бол 2030 онд албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ