МИАТ-ийн тийзний үнийг бууруулах боломжийг судлах үүрэг өглөө
2017-10-25

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарын удирдлагуудтай уулзаж, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа ярилцаж, үүрэг чиглэл өгч байна. Тэрээр өнөөдөр Төмөр зам, далайн тээврийн бодлогын асуудал хариуцсан удирдлагуудтай уулзсаныхаа дараа Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож, үүрэг чиглэл өглөө.

 

Иргэний нисэхийн салбар дахь өнөөгийн байдлын талаар тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, МИАТ ТӨХК-ийн захирал Т.Тамир, НТОЗШША-ны дарга Д.Оюунболд болон албаны бусад хүмүүс сайдад танилцуулга хийв. МИАТ компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, зарим улс орнуудтай байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэ түвшинд гаргаж, сайжруулах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо. Мөн Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх асуудал тулгамдаад байгаа талаараа танилцуулав.

 

Салбарын сайд дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгч, санал боловсруулж танилцуулахыг үүрэгдлээ. Мөн МИАТ ТӨХК-ийн зорчигчийн билетний үнийг бууруулах боломж бололцоог эрэлхийлж, санал боловсруулж танилцуулах чиглэл өгөв. Сайд Ж.Бат-Эрдэнэ “Орон нутгийн нисэх буудлуудыг үр ашигтай ажиллуулж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатай байна. Агаарын тээврийн салбарыг аялал жуулчлалыг дэмжих чиглэлд идэвхитэй ажиллах нь зүйтэй” гэлээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://mrtd.gov.mn

Shuud.mn
Сонин хачин
Оогий:
Бээжин нисээд байгаа , тэр жижиг онгоцоо хаанаас хэн авч ирж түрээсэнд яваад байна! Хоёрын хооронд 120 хүний суудалтай онгоц түрээсээр авч байхаар 160 хүний суудалтай онгоц адилхан үнэтэй байлгүйдээ! Нэгний хэн шахаа яваад л байна!!!
2017-10-25
zochin:
miat ajilchidin too 2016 ond 620 hurch bsan,onoodor 800 garaad yavsan bna.gadaad toloologchidin too barag 2dahin oschihloo,dan mergegijiliin bus humuuseer.
2017-10-25
Зочин:
МИАТ-ын үнэ буурах ямарч боломж байхгүй. Ёстой супер сорри. 170 онгоцоор өдөр бүр 120 чиглэлд нислэг хийдэг Кореан, 330 онгоцоор 302 чиглэлд нисдэгТуркиш, 210 онгоцоор 130 чиглэлд нисдэг Аэрофлот, 420 онгоцоор 230 чиглэлд нисдэг Айр Чайнатай өрсөлдөх гэж зүдэхч яваа МИАТ харин ч энэ зэрэгтэй зүтгэж байгаа нь их юм. Харин нүүдлийн шувуу шиг ирж буцдаг олон дарга нарыг нь цэгцэлчихвэл арай дээрдэнэ л дээ.
2017-10-25
Зочин:
CHOIROOS TAVANTOLGOI RUU TUMUR ZAM TAVIVAL ZAAVAL SAINSHAND OROH SHAARDLAGGUI BOLNO
2017-10-25
Төрөө:
Харин тиймээ. МИАТ-ынхан болимоор юм. Талдаа алсын аймгуудад 500-600 мянгаар 3-5 хан зорчигч аваад нисдэг нь нууц бишээ. Тэгвэл 120-150 мянган төгрөг авах юм бол онгоц дүүрэн хүн авах ашиг харагдаад байна.Ингэж дутуу алахаар гүйцэд сөнөөх хэрэгтэй. Дээрх мөнгө чинь зөвхөн сайд дарга нараа тухтай аялуулах бодлого л үйлчилж байна. Бат- Эрлэнэ сайдаа???????
2017-10-25
сахалд:
сахалаа чи гахай бямбаа 60 тэрбумын бадамжунайгийн менгеер тавигдсаныг, миат тамир хурцаар тавигдсаныг хурцын хумуус бугд имнег миат шинэ нисэх буудлыг эзлээд ХУЧНИЙ байгууллага дээр очцон мэдрэмж терехгуй л байнуу эднийг зайлуулжээж чи эруул саруул юм ярих байх даа
2017-10-25
Зочин:
Наад нэг будлианы эзэн дарваан харыг Яамнаас зайлуулаачээ
2017-10-25
Зочин:
Юуч хийж чадахгүй яаг л Ө.Энхтүвшинтэй адил улс төрийн шантажчин
2017-10-25