Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК жилд 2 тэрбумыг урамшуулалд “цацдаг”
2017-10-25

АТГ  Олон нийтийн төвөөрөө дамжуулан сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг. Энэ сарын мэдээллээ өнөөдөр өглөө.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

АТГ-аас ажлын хэсэг гарч, төрийн байгууллагуудад шалгалт хийсэн. Шалгалтаар төрийн албан хаагчдад шагнал, урамшууллыг хавтгайруулан олгодог зөрчил түгээмэл байгааг илрүүлжээ. Тухайлбал, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК 2015 онд 2.2 тэрбум, 2016 онд 2.7 тэрбум, 2017 оны нэгдүгээр улиралд 381 сая төгрөгийг урамшуулалд олгосон байна. Урамшууллаа ажилчдадаа сар бүр олгож, хэвшсэн байна. Энэ урамшуулал нь зарим төрийн байгууллагын бүтэн жилийн  төсөвтэй тэнцэж байгааг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэллээ.

 

Тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс нэг сарын хугацаанд нийтийн албанд нэр дэвшсэн 1029 хүний ашиг сонирхлын мэдүүлгийг хүлээн авч, 821 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ. ЦЕГ, ЗХЖШ, ОӨУБЕГ-аас ихэнх мэдүүлэг нь иржээ. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын архитекторын ажлын албанд томилогдохоор нэр дэвшсэн хүн нь барилга байгууламж, зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн эзэмшигчээр бүртгэлтэй байгаа нь илт ашиг сонирхолтой хэмээн үзсэн гэдгийг тус хэлтсийн дарга Х.Хашбаатар мэдээлэв.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Мэдэж ярь:
Юу ч мэлэхгуй хуний уг байна
2017-10-25
зочин:
АТГ-ийнхан тэгээд МХС компани ажилчидын цалинг танах юм байна л даа .
2017-10-25
Зочин:
teriig ajilchdad bish darga nar tednii tanil tal ar ovriin haalgaar orson humuus huvaaj avdag um
2017-10-25
Мэдэж ярь:
Юу ч мэлэхгуй хуний уг байна
Төрөө:
Иргэдэд үзүүлэх үйлчилгээ хэрэгцээтэй,чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүй байж тэрбум тэрбумаар иддэг нь яаж байгаа юм бэ. Төрийн офшорчид, УИХ,ЗГ, намын цүнх баригчидтай барьцаж байгаа юм уу.
2017-10-25
Зочин:
малын эмийн бүртгэлийн зардлыг, бэлнээр нь хувь хүн авдаг хачин тогтолцоо ХХААХҮЯаманд байдаг юм билээ.
2017-10-25