Орос, НҮБ-ын шинжээчдийг Сирид нэвтрэхийг хориглов
2017-10-25

Сирийн  босогчдын хяналтад байдаг хойд хэсгийн Идлиб мужийн Хан Шейхун хотноо өнгөрсөн тавдугаар сард иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан хэрэг гарсан билээ. Уг дайралтын улмаас 100 гаруй хүн амиа алджээ.

 

“Иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан асуудлаар Сирид тусгай мөрдлөгө явуулах комисст зөвшөөрөл олгох” тухай НҮБ-ын шийдвэрт ОХУ ээлжит хориг тавьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Ийнхүү ОХУ ес дэх удаагаа дээрх шийдвэрт хориг тавьж, НҮБ-ын  тусгай шинжээчдийг Сирид нэвтрэхийг хориглоод байна.

 

 

АНУ тэргүүтэй орнууд Сирийн армийнхан химийн зэвсэг ашигласан хэмээгээд тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассадыг буруутгасан юм.

 

Сирид болсон химийн зэвсгийн халдлагыг мөрдөн шалгах тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг 11 орон дэмжсэн бол Болив, ОХУ хориг тавьж, БНХАУ, Казахстан улс татгалзсан байна. АНУ-ын удирдлагууд “Оросууд үнэнийг нуухыг оролдож байна. Тэд дахиад л алан хядагчдын талд зогслоо” хэмээн мэдэгджээ.

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэр гаргахад есөн орны санал шаардлагатай байдаг бөгөөд зөвхөн Их Британи, БНХАУ, Франц, ОХУ болон АНУ хориг тавих эрхтэй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Unendee amerik bolon tednii gar hol bologsod hiisen allaga. Tegeed Syriin huuli yosnii zasgiin gazriig hiisen meteer haragduulah gesen usa, nub hoyoriin jujig. Timers Oros uls horig tabih ni shudarga zuil.
2017-10-30
irgen:
zov shdee yuch hiihgui baij, ochij hudal medee hiideg, alan hyadagchidiig l zevsegledeg baij, muusain novshnuud
2017-10-25