Индонезийг шариатын хуулиас татгалзахыг уриаллаа
2017-10-26

Индонезийн зүүн мужийн Ачен мужид шариатын хууль хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа юм.

 

 

Тэгвэл хоёр жилийн хугацаанд тус мужид шариатын хууль зөрчсөн хэмээн 500 гаруй хүн шийтгэл амссан талаар олон улсын Хүний эрхийн байгууллагаас мэдээлэв. Хүний эрхийн байгууллагууд мөн тус мужид л хүчин төгөлдөр үйлчилж буй уг хуулийг цэгцлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахыг Ерөнхийлөгчөөс нь хүсчээ.

 

Ачен мужийн удирдлагууд гэр бүлээ хуурсан, гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орсон, зөвшөөрөлгүй согтууруулах ундаа зарсан, хулгай хийсэн хүнийг олны өмнө ташуурддаг бол ижил хүйстэн хүнийг бүх насаар нь хорьдог билээ.

 

Эрх баригчид өнгөрсөн хугацаанд 100 гаруй ижил хүйстэн хүнийг илчилж, шариатын хуулийн дагуу шийтгэжээ.

 

Өнөөг хүртэл уг шариатын хууль Индонез улсаас гадна Иран, Судан, Саудын Араб, Мальдив, Малайз, Сингапур, Бруней улсад хүчин төгөлдөр үйлчилж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zev..zev:
mash zev hyyli. amerikyyd ilvv hyts
2017-10-26