Гадаад валютын нөөц 40 хувиар нэмэгджээ
2017-10-26

Монголбанк энэ сарын 24-ний байдлаар аж ахуйн нэгж, иргэдээс 16.8 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Энэ оны хувьд Монголбанк 20 тонн алт худалдан авах зорилготой байгаа билээ. Уг зорилтынхоо хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс “Монгол алт” аяныг эхлүүлээд байгаа. Аян гурван сарын хугацаатай бөгөөд алтны олборлолт, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ талаар олон нийтэд мэдээлэл түгээсээр байгаа.

 

Алт тушаалт нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн (ГВАН) нэмэгдэж байна. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар ГВАН 1599.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.05 хувиар нэмэгджээ.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
зүрх судас:
Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эдгээр өвчнөөс эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ханаагүй тосны хүчил комплекс Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ 1 сараар хэрэглэх нь 1 сав 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 3 сав 720’000₮, Утас 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2017-10-26