Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакциныг үнэгүй хийлгэнэ
2017-10-26

Жирэмсэн эмэгтэйчүүд улирлын томуугийн эсрэг вакциныг өрх болон харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвдөө хандан үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.

 

Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакцинд хамрагдсанаар ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа зургаан сарын хугацаанд томуугийн халдвараас хамгаалдаг гэнэ.

 

Зургаа хүртэлх сартай хүүхдүүд бусад насныхантай харьцуулахад томуугаар өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өндөр эрсдэлтэй байдаг аж. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд ээжүүд жирэмсэн байх хугацаандаа томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй аж.

 

Улирлын томуугийн вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугаас хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрсдэлийг бууруулдаг байна. Вакциныг жирэмсний аль ч хугацаанд хийж болох бөгөөд ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин