ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томилгоо хийлээ. Засгийн газраас Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томиллоо.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ