Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хэлэлцэж байна
2017-10-26

ХНХЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль сурталчлах, үүрэг хүлээгчдийг чадавхижуулах” сургалтыг энэ  сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарын бичгийн дарга С.Уянга, "Жайка" олон улсын байгууллагын төлөөлөгч Иший Тэцүяа нар оролцож үг хэллээ.

 

Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтад аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн гишүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 270 гаруй хүнийг хамруулжээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн агуулга, үзэл санааг танилцуулах, үүрэг хүлээгчдийн мэдлэгийг дээшлүүлэн чадавхийг бэхжүүлэх, улмаар хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар нэгдсэн ойлголт, мэдлэг эзэмшүүлэх зорилготой юм.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин