Д.Сумъяа хагас шигшээд шалгарлаа
2017-10-26

 

Дэлхийн аварга Д.Сумъяагийн 1/8 шигшээгийн өрсөлдөгч нь Польшийн тамирчин Анна Боровска байлаа. Анна Боровскагийн хувьд саяхан болж өнгөрсөн Ташкентийн гран прид аваргалсан тамирчин юм.

 

Барилдаан эхлээд удаагүй байхад буюу 20 секунд өнгөрч байхад хоёр бөхийн идэвхигүй барилдсан гэж шидо торгуулиар торгосон. Үүнээс 10 секундын дараа барьц буруу халсан гэж Ппольшийн тамирчинг хоёр дахь шидогоор торгосон. Хоёр бөх хоёулаа торгууль авсан учраас барилдаан улам эрчимжсэн гэж хэлж болно. Улмаар 21 секунд дутуу байхад манай тамирчинд хоёр дахь шидо торгууль ирснээр торгуулийн харьцаа тэнцсэн гэж хэлж болно. Үндсэн цагт хоёр бөх хэн хэн нь үнэлгээ авч чадаагүй учраас барилдаан нэмэлт цагт шийдэгдэх болсон юм. Нэмэлт цагт хэн үнэлгээ, эсвэл торгууль түрүүлж салгаж чадсан нь ялах байлаа. Нэмэлт цаг эхэлснээс хойш эсрэг тамирчин илүү ядарсан нь мэдэгдэж байсан юм. Манай бөх илүү санаачлагатай байсан нь үр дүнд хүрч 1:35 секунд дутуу байхад вазари үнэлгээ авч чадсанаар уг барилдаанд ялалт авлаа. Ингээд манай бөх 1/4 шигшээд шалгарч байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
UBman:
Uneheer Baharhaltai Uhaalag Daichin ohin yumaa! Silvag saihan yalj Alt Avlaa! Ene ercheeree Tokyod alt avaaarai!
2017-10-26
Зочин:
sumiya alt, tumurkhulug khurliin tuluu 21 tsagaas barildana
2017-10-26